Русский Дом в Улан-Баторе (РЦНК)
544 subscribers
6.75K photos
268 videos
7 files
829 links
Представительство Россотрудничества в Монголии
加入频道
🇲🇳🇷🇺💃🕺РУССКИЙ ДОМ В УЛАН-БАТОРЕ-Д ХҮҮХЭД ТОМЧУУЛД ЗОРИУЛСАН БҮЖГИЙН СТУДИ НЭЭГДЛЭЭ

🚩Наймдугаар сарын 24-нд Русский Дом в Улан-Баторе-д залуу авъяслаг бүжиг дэглэгчдийг нэгтгэсэн «Сувд-Дэнс» (Suvd Danсе Studio) хэмээх бүжиг балетын студийг нээх ёслол боллоо. Энэ багш нарын удирдлага дор хүүхэд томчуул гоё сайхан хөдлөх төдийгүй бүжгийн нугалбар хэмлэлээр амьдрах чадварыг эзэмших юм.

🚩Энэхүү студийг нээх бэлтгэл ажлын явцад Русский дом нь хүүхэд өсвөр үеийнхний дунд экспресс асуулга явуулсан юм. Бүжгийн урлагийн юун та бүхэнд таалагддаг вэ гэсэн асуултанд гоё уран хөдөлгөөн, хөгжим, гунхсан уян үе хөдлөл, гялалзсан тод хувцас нь гэсэн хариу авав.  Гэхдээ хүүхдүүдийн хариултын гол агуулга юун “бүжиг бол баяр цэнгэл сэтгэлийг сэргээж баяр авчирдаг” гэсэнд байлаа.

🚩Анхнасаа монгол бүжгийг монгол гэрт хязгарлагдмал орон зайд бүжиж байсан түүхтэй. Нүүдэлчин түмний ёс заншил, ахуй байдлыг тусгасан монгол бүжгийн үндсэн төрлийн нэг бол «бий биелгээ» бөгөөд тэрээр манай орны баруун аймгуудад илүү их тархасан байдаг юм. Энэ бүжгийг ахлах бүлгийн охид бүжиж идэрхэн бүжигчин Хосбилэг, Цогтбилэг нар хөлөг морьдын алхаа гишгээг илэрхийлсэн умард нутгийнхны гайхамшигтай баялаг бүжгийн ертөнцийг харуулав.

🚩Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Русский Дом в Улан-Баторе-ийн захирал Амгалан Базархандаев өөрийн мэндчилгээндээ “Русский дом нь Монгол Улсын Дархан, Эрдэнэт хот, аймгуудад бүжгийн студи нээх бодолтой байгаа” гэж хэлэв.

🚩«СУВД ДЭНС» бүжгийн студи бол хосгүй нэгэн байгууллага бөгөөд энд зүгээр бүжгийн урлагт сургах төдийгүй авъяаслаг, тэмүүлэл эрмэлзэл дүүрэн  хүүхдүүдэд өөрийн мөрөөдөлдөө ойртож хүрэх боломжийг нээж өгдөг юм.

🚩«СУВД ДЭНС» студийн удирдагч нь Монгол Улсын соёл урлагийн их сургуулийн төгсөгч Нямбаярын Сувд юм.

🚩«Сувд Дэнс» бүжгийн студи нь хүүхдүүдийг 5 наснаас нь элсүүлдэг билээ. Энд хүүхдүүдэд гоё сайхан бүжиглэх, акробатикийн хөдөлгөөн, уян налархай хийгээд сунах чадварыг эзэмшүүлэх юм. Бүлгүүдийг насны байдлаар бүрдүүлдэг юм. Уг студи нь хэд хэдэн чиглэээр ажлаа явуулдаг юм. Үүнд: хүүхдийг хөгжүүлэх бүжгийн урлаг, бүжгийн урлаг ба балет, сунах чадварыг эзэмшүүлэх, пилатес, contemporary Danc, стрип-пластик, биейн галбирыг засч хэвшүүлэх хөтөлбөр гэх мэт. Мөн түүнчлэн энд үнэ төлбөргүй сургалтыг явуулахыг туршиж байгаа юм.

🚩«Сувд Дэнс» студийн бусдаас ялгарах нэг онцлог нь суралцагч болгонд тусгайлан хандаж түүний бүх ажлын эхлэлийг дэмжихэд оршиж байгаа юм. Студийн суралцагч нар Русский дом в Улан-Баторе-ийн зохиож буй тоглолт, наадам, уралдаан зэрэгт байнга оролцож ирсэн билээ.

🚩Русский дом в Улан-Баторе-ийн дэргэдэх балет, тайзны монгол үндэсний бүжгийн студи нь ердийн нэг бүжгийн сургууль төдий биш, энэ бол мэргэжлийн бүжгийн уралдаан, мастер хичээлээс эхлэн театрчилсан жүжиг, баярын тоглолтууд явуулах хоёр том танхимтай байгууллага билээ. Русский дом в Улан-Баторе-ийн Их танхим нь 470 суудалтай бөгөөд ямар ч хэмжээний арга хэмжээ явуулах бүрэн боломжтой юм.

#Россотрудничество_Монголия
#RossotrudnichestvoMongolia
#РЦНК_в_Уланбаторе_45лет
#ОШУСТ_45жил
#РЦНК_Уланбатор_юбилейный
#Россотрудничество #Rossotrudnichestvo #RHD
#Русский_Дом_в_Улан_Баторе
#suvddance