Посольство России в Монголии
558 subscribers
2.34K photos
415 videos
836 links
ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам / Embassy of the Russian Federation in Mongolia
加入频道
#ЕАЭС

💬 Из интервью Чрезвычайного и Полномочного Посла Российской Федерации в Монголии А.Н.Евсикова информационному агентству «#ТАСС» (часть 4):

🔷️ Предметный интерес к евразийской экономической интеграции Улан-Батор начал проявлять еще в 2015 году. Была создана рабочая группа между Евразийской экономической комиссией и монгольским правительством, в рамках которой в том числе обсуждалась целесообразность соглашения о свободной торговле. Затем неожиданно монгольские партнеры начали настаивать на обнулении именно Россией в одностороннем порядке своих импортных тарифов и пошлин для Монголии, хотя внешнеторговый таможенный режим нашей страны всецело определяется политикой Евразийского экономического союза, объединяющего пять государств.

🔷️ Наконец наши разъяснения были услышаны, и в прошлом году было достигнуто взаимопонимание о заключении временного соглашения между ЕАЭС и Монголией о свободной торговле по ограниченной номенклатуре товаров. Его предполагается заключить на трехлетний срок. Имеется в виду снизить или обнулить пошлины на сотни наименований товаров так называемого традиционного монгольского экспорта — мясо и мясопродукты, шерсть и шерстяные изделия, включая кашемир, кожу и кожевенные изделия. Если соглашение будет подписано, в 2025 году Монголия сможет начать экспорт упомянутой продукции в страны ЕАЭС, включая Россию, на льготных условиях.

📎 Читать интервью полностью: https://www.google.com/amp/s/tass.ru/interviews/20231475/amp

#ЕвразийскийЭкономическийСоюз #Экономика #Развитие
#ЕвроазийнЭдийнЗасгийнХолбоо #ЕАЭЗХ

💬 ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд А.Н.Евсиковын «
#ТАСС» мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагын онцлох эшлэлүүдээс (4-р хэсэг):

🔷️ Улаанбаатар 2015 оноос эхлэн Евроазийн эдийн засгийн интеграцчлалыг сонирхож эхэлсэн. Евроазийн эдийн засгийн комисс, Монгол Улсын Засгийн газар хооронд ажлын хэсэг байгуулагдаж, олон асуудлын хажуугаар чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах эсэхийн талаар мөн хэлэлцэж байсан. Манай улсын гадаад худалдааны гаалийн дэглэм таван улсыг нэгтгэсэн Евроазийн эдийн засгийн холбооны бодлогоор бүхэлдээ тодорхойлогддог. Гэтэл монгол түншүүд маань гэнэт зөвхөн ОХУ Монголын бараа бүтээгдэхүүнд ногдох импортын татварыг нэг талын журмаар тэглэх хэрэгтэй хэмээн шаардаж эхлэв.

🔷️ Удаан тайлбарласны эцэст Монголын тал бидний байр суурийг зөвөөр ойлгож, өнгөрсөн онд ЕАЭЗХ болон Монгол Улсын хооронд хязгаарлагдмал нэр төрлийн барааны чөлөөт худалдааны тухай түр хэлэлцээр байгуулах талаар ойлголцолд хүрсэн. Уг хэлэлцээрийг гурван жилийн хугацаатай байгуулахаар төлөвлөж байна. Үүний хүрээнд Монголын уламжлалт экспорт гэгддэг мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноосон бүтээгдэхүүн, тэр дундаа ноолуур, арьс шир, савхин бүтээгдэхүүн гэх мэт олон зуун нэр төрлийн бүтээгдэхүүний татварыг бууруулна, эсвэл тэглэнэ гэсэн үг. Хэлэлцээрт гарын үсэг зурвал 2025 онд Монгол Улс дээрх бүтээгдэхүүнийг ЕАЭЗХ-ны орнууд, тэр дундаа ОХУ-д хөнгөлөлттэй нөхцөлөөр экспортолж эхлэх боломжтой болно.

📎 Ярилцлагыг бүрэн эхээр нь унших: https://www.google.com/amp/s/tass.ru/interviews/20231475/amp

#ОХУ #Евсиков #ХөгжилЦэцэглэлт
🎼 Предлагаем вашему вниманию финал Международного музыкального фестиваля "Дорога на Ялту", в котором приняла участие флейтистка ансамбля морин хуура Филармонии Монголии, Посланник культуры, кавалер ордена "Чингисхан" Б.Одмандах

#КультураРоссии #ДорогаНаЯлту

🎼 Монгол Улсын төрийн дээд Чингис хаан одонт, Соёлын элч, Монгол улсын Филармонийн Морин хуурын чуулгын флейт хөгжимчин Б.Одмандахын Монгол Улсаа төлөөлөн оролцсон Олон улсын хөгжмийн "Ялта хүрэх зам" их наадмын финалыг тухлан сууж, таалан соёрхоно уу!

#ОросынСоёл #СоёлУрлаг #Одмандах

📎https://www.youtube.com/live/fVqLJuvirjg?si=_x6mXsf7pQF45J3_
📖 Представляем вашему вниманию новый номер журнала "Международная жизнь"

➡️ https://interaffairs.ru/virtualread/lang/rus

#МеждународнаяЖизнь

📖 "Международная жизнь" буюу "Олон улсын амьдрал" сэтгүүлийн шинэ дугаарыг та бүхэндээ танилцуулж байна

➡️ https://interaffairs.ru/virtualread/lang/rus

#ОлонУлсынХарилцаа
🎖 Уважаемые граждане!

Информируем вас, что по случаю 79-й годовщины Победы в Великой Отечественной войне 9 мая в 10.00 состоится возложение венка к мемориалу Советским воинам на горе Зайсан.

9 мая в 11.00 от Дворца офицеров до площади Маршала Советского Союза Г.К.Жукова пройдет шествие "Бессмертного полка", которое завершится в 11.30 возложением цветов к памятнику выдающегося полководца.

Приглашаем вас принять участие в памятных мероприятиях по случаю Дня Великой Победы!

#Победа79 #БессмертныйПолк
🎖 Хүндэт иргэд ээ!

Аугаа их Эх орны дайны Ялалтын 79 жилийн ойг тохиолдуулан 5-р сарын 9-ний өдрийн 10.00 цагт Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслол зохион байгуулагдах болсныг мэдэгдье.

5-р сарын 9-ний 11.00 цагт Офицеруудын ордноос ЗХУ-ын маршал Г.К.Жуковын талбай хүртэл «Мөнхөд дурсагдах дайчид» жагсаал жагсаж, 11.30 цагт агуу жанжины хөшөөнд цэцэг өргөх ёслолоор өндөрлөнө.

Та бүхнийг аугаа их Ялалтын өдрийн баярыг тэмдэглэх арга хэмжээнүүдэд өргөнөөр оролцохыг урьж байна!

#Ялалт79 #МөнхөдДурсагдахДайчид
С Днём Великой Победы!

⭐️ Аугаа их Ялалтын баярын мэнд хүргэе!

#Победа79 #ДеньПобеды
#ПодвигБессмертен #Ялалт79 #ЯлалтынБаяр #БидМартахгүй
🎖9 мая в Улан-Баторе прошли памятные мероприятия, посвященные 79-й годовщине Победы в Великой Отечественной войне. Состоялась церемония возложения венков к памятнику Маршалу Советского Союза, четырежды Герою СССР, Герою Монголии Г.К.Жукову и к Мемориалу советским воинам на горе Зайсан. Военным оркестром были исполнены государственные гимны России и Монголии, выстроен почетный караул.

В торжествах приняли участие сотрудники Посольства России в Монголии во главе с Чрезвычайным и Полномочным Послом А.Н.Евсиковым, сотрудники Посольства Белоруссии в Монголии во главе с Чрезвычайным и Полномочным Послом Д.Н.Гореликом, дипломаты Посольства Республики Казахстан, офицерский состав Министерства обороны Монголии во главе с Начальником Генштаба С.Ганбямбой и Госсекретарем Министерства обороны Д.Ганхуягом, сотрудники Русского Дома в Улан-Баторе и других российских загранучреждений, ученики и педагоги школы при Посольстве и Улан-Баторского филиала РЭУ им. Г.В.Плеханова, а также многочисленные соотечественники.

#Победа79
🎖5-р сарын 9-нд Улаанбаатарт Аугаа их Эх орны дайнд Ялалт байгуулсны 79 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. ЗХУ-ын маршал, ЗХУ-ын дөрвөн удаагийн Баатар, Монгол Улсын Баатар Г.К.Жуковын хөшөө болон Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Цэргийн найрал хөгжим ОХУ, Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүлж, хүндэт харуул жагсав.

Баяр ёслолын арга хэмжээнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиков тэргүүтэй ОХУ-ын ЭСЯ-ны ажилтнууд, Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Д.Н.Горелик тэргүүтэй Беларусь Улсын Элчин сайдын яамны ажилтнууд, Казахстан Улсын Элчин сайдын яамны дипломатчид, Монгол Улсын Жанжин штабын дарга С.Ганбямба болон Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг тэргүүтэй офицерын бүрэлдэхүүн, Монгол дахь Оросын байгууллагуудын ажилтнууд, Элчин сайдын яамны дэргэдэх сургууль болон Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургуулийн сурагчид, багш нар оролцов.